Гашуунсухайт чиглэлийн замд машин шатаж, нэг хүн амиа алджээ

2024-04-23 11:16:00

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.