Өмнөговь аймагт хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

2024-04-16 09:14:00

Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Даланзадгадын хотын үйлдвэрийн бүсэд 1.2 га газарт барих бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хаягдал дахин боловсруулах төсөл нь үйлдвэрийн барилга, авто зам, зогсоол, явган хүний зам, мод зүлэг зэрэг ногоон байгууламж бүхий цогцолбор хэлбэрээр барьж байгаараа онцлогтой.

Төслийн гүйцэтгэгчээр “Батс-өргөө” ХХК ажиллаж, 2024 оны зургаадугаар сарын 30-нд ашиглалтад  хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.   

Орон нутагт хог хаягдлыг багасгахад хувь хүн, айл өрх, иргэний нийгмийн байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, нутгийн захиргааны байгууллагууд, супермаркет болон бизнесийн салбарынхныг татан оруулах, байгаль орчинд ээлтэй ажил, амьдралын хэв маягт шилжүүлэх, түүнийг хэвшүүлэх зэрэг зорилтыг тавьж уриалан ажиллаж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.