Сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ

2024-04-15 10:09:00

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Огодой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/  гурван хүн 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагийн орчим бага оврын ачааны автомашинтай усанд явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид иргэн Б/39 настай эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нарыг 04 дүгээр сарын14-ний өдрийн 08:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:45 цагт Билгэх багийн “Өлзий хайрхан” гэдэг газар малчин Х-д тухайн гурван хүн эсэн мэнд очсон байхад нь олж,  хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.