Нийтлэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

2024-04-12 11:05:00

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдааныг сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зарласан.

Уралдааны бүтээлийг 2024 оны 2 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 14-нийг хүртэлх нэг сарын хугацаанд хүлээн авч, шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр шалгаруулж, шагналыг нь гардуулав. Шагнал гадуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар болон Монголбанкны газар, хэлтсийн захирлууд, нэр бүхий хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтнуудаас тус уралдаанд нийт 18 бүтээл ирүүлснээс дараах нийтлэлүүд шилдгээр шалгарав.

Тэргүүн байр:  Ergelt.mn, сэтгүүлч Г.Батзориг “Сорилтыг давж хөгжлийг бүтээнэ” цуврал нийтлэл

Дэд байр: Ийгл ТВ, сэтгүүлч Г.Байгаль “Эдийн засгийн зогсох эрхгүй “зүрх” нийтлэл

Гуравдугаар байр: Erennews.mn, сэтгүүлч Н.Элбэгжаргал “Төв банкны хараат бус байдал эдийн засгийн дархлаа болох нь” нийтлэл

Тусгай байр: Lemonpress.mn, сэтгүүлч С.Ангирмаа “Банкны салбарын хөгжил бидний амьдралд” нийтлэлээрээ тус тус шалгарлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.