Ө.Отгонбаатар: 20 орчим сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна
2024-04-08 13:34:00
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Иргэд олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт хэрэг үүсгэх, яллагдагчаар татсан нэрийдлээр сэтгүүлчийнхээ ажлыг хийхийг хязгаарлаж байгаа энэ зүй бус үйлдэл хэрээс хэтэрлээ гэдгийг" хэлэв.
Дээрх зүйл ангиар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, сэтгүүлч Ж.Баттуул гэх мэтчилэн 20 орчим сэтгүүлч өнөөдөр яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Эдгээр сэтгүүлчид улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын зүй бус үйлдлийг шүүмжилж, сэтгүүлчийнхээ ажлыг хийснийх нь төлөө ийнхүү эрүүгийн хуулиар яллагдагч болчихоод шалгагдаж байгаа гэв.
Тиймээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбоонд сэтгүүлчдийг яллагдагчаар татаж байгаа асуудалд зөвлөмж өгөх, яаралтай шинжээч томилж, Монгол улсад ажиллуулаач гэж хүсэлт хүргүүлсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.