ХЭҮК-оос СУИС-д шаардлага хүргүүлж байжээ

2024-04-04 13:34:00

ХЭҮК-оос өнгөрсөн оны 05 дугаар сарын 25, 26, 29-ний өдрүүдэд СУИС-д шалгалт зохион байгуулж байжээ. Хяналт шалгалтыг тус сургуулийн багш, суралцагч, тэдний төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийх, санал, асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашиглан явуулж, шаардлага СУИС-д хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагын дөрөвдүгээрт нь дараах шаардлага багтжээ. 

 "2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 .З дахь заалтад ”...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх”, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ”...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгуй байх гэж тус тус заасан. Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших"

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шаардлага хүргүүлдэг билээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.