Сүү шиг пост бичдэг СУИС-ийнхан

2024-04-03 14:05:00

Соёл урлагийн их сургуулийн оюутнуудын дунд хүчирхийлэл дээрэлхэлт маш их байдаг тухай үе үе шүгэл үлээдэг ч хохирогчийн буруутгах шинжтэй болоод намждаг. Хэдэн жилийн өмнө "Positive Mongolians" Дөлгөөн СУИС-т болдог хүчирхийллийн тухай ярихад СУИС-ийн сошиал групп дотроо түүнийг булли хийгээд өнгөрөөсөн гэдэг.

Мөн энэ тухай жүжигчин Оюунзул сторигоороо дамжуулан “Манай сургуульд дарамт шахалт булли үнэхээр аймар байсан. Би гэхэд 3 охин хамтлагийн Анхмаагаас айдаг байсан. Мөн манай дээд ангийн эгч нар хөхөө гарга харья, ангийнхаа банди нарт харуулна гээд жагсааж зогсоогоод харуулсан" хэмээн ярьсан.

Өнөөдрийн шуугиан тариад буй хэрэгт нэр дурдагдаад буй эмоци продакшны жүжигчин Немо буюу Номин жүжигчин Жерри буюу  Бадамжав жүжигчин Мишээл нар өөрсдөө ч манай сургуульд дэг ёс угаасаа байдаг дээд үеэ ахаа эгчээ гэж хүндлэхээс гадна хэлсэн үг бүрийг нь мөрддөг архи вино идэх зүйлсийг нь зохицуулж өгдөг. Өөрсдөө ч доод үедээ тэгж харьцдаг байснаа инээд алдан ярьсан.

Дээрх гурван жүжигчний тухай шүгэл үлээсэн Хандмаа гэх эмэгтэй ч өөрөө бусдыг дээрэлхдэг байсан тухай хохирогч нар гарч ирсээр байна. Эндээс харахад СУИС-д хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг  юм байна. Өөрөө үзсэн дарамт шахалтынхаа хариуг доод үеэсээ авдаг өш хөнзөн нэвширсэн сургууль биш үү.  Урлагийн сургууль биш цэргийн сургууль бололтой.

Хэрэв хөндөгдөж энэ асуудал үнэн бол соёл урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчидэд эхлээд анхаарая.

Урлагийн замнас хөөж суралцах чин хүсэлтэй, мөрөөдлөө, ирээдүйн замаа тийш чиглүүлчихсэн яваа, урлагт хайртай хүүхдүүд энэ мэт хүмүүсээс болж замаасаа хазайх арай л харамсмаар биш гэж үү? Сургуульдаа болж буй энэ дэгийн тухай багш нар үнэхээр мэдэхгүй гэж үү?

Төгсөгчид нь сошиалдаа сүү шиг пост бичээр эерэг эрүүл байя гээд уриалдаг мөртлөө энэ асуудал гарч ирэнгүүт хар яр хийж нэгнээ илт өмөөрч байна. Уг нь соёл урлагийн эзэмшсэн хүн хүний эрхийн мэдрэмжтэй, хувь хүний этик моралтай, уучлал гуйх буруугаа хүлээх соёлд суралцсан баймаар.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.