38 Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА
2024-03-29 14:09:00
Зам тээврийн ноцтой осол гарч, олон хүн гэмтжээ. Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлджээ. Уг осол Дундговь аймгийн замд гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10:10 цагийн үед хүргэжээ.
Уг харамсалтай ослын талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас тодруулахад “Зам тээврийн ноцтой осол өнөөдөр 09:30 цагийн гарсан байна. 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 хүн хүнд бэртэж, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар таван хүний биеийн байдал маш хүнд байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хоёр баг Төв аймаг руу гарсан. Эхний ээлжинд хүнд байгаа хүмүүсээ Улаанбаатар руу шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Мөнгөнгүүр” эмнэлгийн баг ирж ажиллаж байна. Таван хүн хавсарсан бэртэлтэй, хугаралтай, нүд хальтрам байна. Бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарсан. Ямар компанийн ажилтнууд гэдгийг нь мэдэхгүй. Ямартай ч ээлж солилцоод явж байсан компанийн ажилтнууд байсан бололтой” гэлээ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.