Хэмжээгүй эрхт ЦЭЦЭН ноёд суудаг болчихвий!

2024-03-29 13:47:00

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр боллоо.

Энэ хуульд АН сөрөг байр суурьтай хандаж хэлэлцэхээс татгалзаж байсан ч эрх барих намын дийлэнх олохид ялагджээ. Тэгвэл АН МАН-ын хооронд цэц ямар чулуу хаяв.

Цэцийн гишүүд хамгийн их эрх ямба эдэлдэг хэрнээ томилгоо нь шударга биш, хэн нэгний утсан хүүхэлдэй байдлаар томилогдсоор ирсэн. Эндээс л шударга бус байдал эхлэх учир цэцийн гишүүдийн томилох, татан буулгах, түүний эрх мэдлийн хүрээний тухай мэдлэгтэй байх ёстой. Тэгвэл цэц ямар үүрэгтэй цэц гэж юу болох талаар тойм мэдээлэл эхлээд хүргэе.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаж,  анх удаа Үндсэн хуулийн Цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон. Энэ байгууллага нь нэг ёсны Үндсэн хуулийн манаач. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нийт есөн хүнээс бүрддэг. Гурвыг нь парламентаас, гурвыг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосныг УИХ томилдог.

Үндсэн хуулийн гол зорилго нь иргэдийг хамгаалж, эрх мэдэлтнүүд буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хянахад чиглэгддэг. Гэвч яг үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байсан уу томилож өгсөн хүнийхээ ар тал нь байсаар ирсэн үү гэдэг эргэлзээтэй.

Одоо харин Үндсэн хуулийн цэцийн шинэчилсэн найруулгаа юу юу өөрлөгчдөх гэж байгааг товч танилцуулая.

  1. Олон улсад Үндсэн хуулийн шүүхийг олон жил ажиллуулж туршлага хуримтлуулсан орнуудад Цэцийн гишүүнийг ердийн шүүхийн шүүгч шиг насан туршид нь томилдог. Эсвэл нэг удаа урт хугацаагаар томилдог.  Харин Монгол Улсын Үндсэн хуульд насан туршид нь томилох талаар заагаагүй дөрвөн жилээр томилно гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчилж  ядаж олон удаа томилохыг нь хязгаарлъя гээд нэг удаа л дахин томилдог байхаар санал оруулжээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн ойлгомжгүй зүйл нь цэцийн гишүүнийн бүрэн эрхийн хугацаа 4 жил гэж заасан ч орны хүннь томилогдоогүй бол үргэлжлүүлэн ажилласаар байдаг буюу нэр дэвшүүлэх томилох хугацаа тодорхойгүй байдаг юм байна. Одоо харин шинэ хуулиар  Цэцийн гишүүний дөрвөн жилийн хугацаа нь дуусахаас 45 хоногийн өмнө тухайн хүний дахин томилогдох эсвэл оронд нь хэн нэгнийг томилох эсэх асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн Цэцийн гишүүний хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлөгдөх бол 45 хоногийн дотор дараагийн хүнийг томилох хуулийн шаардлага тавьж байгаа юм байна.
  2. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, Цэцийн гишүүнийг эргүүлэн татаж болох талаар Үндсэн хуульд ганцхан өгүүлбэр бий. Гэтэл энэ зүйл заалтыг Цэцийн тухай хуульд задалж тайлбарлаагүй учраас Цэцийн гишүүнийг эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудал яригддаггүй байсан. Одоо харин Цэцийн гишүүн хууль бусад хэм хэмжээ зөрчсөн бол мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ. Ерөнхий прокурор ямар тохиолдолд оруулж ирэх, Цэцийн гишүүд хэрхэн хуралдаж хэдэн хүний саналаар түдгэлзүүлэх, эгүүлэн татах вэ зэрэг асуудлууд хуульд нарийвчлан тусгагдаж байгаа учраас эдгээр асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэх бололцоо нээгджээ.
  3. Цэцийн тухай хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хэлсэн үг, гаргасан шийдвэрийнхээ төлөө Цэцийн гишүүнийхээ үед ч, гишүүнээсээ буусны дараа ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт оруулж иржээ.

Энэ цэцийн гишүүн гаргасан шийдвэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг зүйл заалт бол хууль санаачлагчид болон эсрэг намынхны тэр бүү хэл ард иргэдийн дунд хаяж байгаа чулуу юм.  Санаатай юм уу, сахилгагүй юм уу, хэн нэгний нөлөөнд автаж, хээл хахууль авч зөрчил гаргасан бол мэдээж хариуцлага хүлээнэ гээд байгаа юм гэхдээ ингэж гаргасан шийдвэрээс нь болж энгийн иргэнд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, ямар шийтгэл зэмлэл хүртэх нь тодорхой биш байна.

Өөрөөр хэлбэл үнэхээр цэцийн гишүүнийн дархлаа болохоор хуулийн заалт байна гэж харж байна. Насан туршдаа хариуцлага хүлээхгүй байхаар айдасгүй, эмээлтгүй ичих нүүргүйгээр ажиллах нөхцөл байдлыг бий болгоод өгчих юм биш байгаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.