Үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлжээ
2024-03-26 10:24:00
Баянзүрх дүүрэгт өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр согтуу хүн гар буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар 54 настай эрэгтэй М гэгч нь үрлэн сумтай тоглоомон бууг бусдын толгой руу тулгаж, сүрдүүлсэн болохыг тогтоож, эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн байна. Одоогоор түүнийг шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Уг иргэн өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байжээ.
Хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.