"Эрдэнэс Тавантолгой" компанийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашиг олгоход бэлэн

2024-03-26 09:44:00

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өглөө. 

 "Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн.  Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дууссан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой.

Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий" гэв. Харин Эрдэнэс Тавантолгой компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.