З.БАТБАЯР: Юун борооны усыг зайлуулах үнэт эрдэнэ шүү дээ

2024-03-22 15:44:00

Усны Газрын дарга З.Батбаяр байгууллагынхаа ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа.

Тэрээр  "Хот, суурин газар болгон усны нөөцтэй болъё гадаргын усыг хуримтлуулаад нууртай болъё. Монгол орны хэмжээнд хөв цөөрөм байгуулах боломжит 19,440 байрлал байна.  Жишээ татахад Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөв, цөөрөм байгуулахад тохиромжтой 1,332 газар байна. 20 метрийн урттай боомт бариад усны гүн нь хоёр метр байна гэж тооцвол 340 орчим сая төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар харагдаж байна гэх саналыг дэвшүүллээ. Мөн усны нөөц бий болгох бас нэг боломж нь борооны усыг хуримтлуулах. Улаанбаатар хотод 371,727 ширхэг төвийн шугамд холбогдсон байшин барилга байна. 100 м2 дээврийн талбай дээр 20 минутын хур тунадас ороход 669,000 м3 усыг хуримтлуулах боломжтой.  Даланзадгадын хэрэгцээний жилийн усны хэмжээ 700 м3 байдаг. Улаанбаатар хотод орсон 20 минутын бороогоор Өмнөговь аймгийн жилийн усны хэрэгцээг хангахуйц хэмжээний борооны усыг хуримтлуулах боломж байна.  Үүнийг алдаж байна. Хурын усыг хуримтлуулъя. Хүн бүр дээвэр дээрээ хэр их ус хуримтлуулж болохоо бодох хэрэгтэй" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.