Энэ жил ноолуурын үнэ 140-150 мянган төгрөг хүрэх урьдчилсан тооцоо гарчээ
2024-03-19 15:10:00
Энэ жилийн зудад одоогийн байдлаар 4.7 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд мал аж ахуй бол эдийн засгийг бүрдүүлэх голлох салбарын нэг. Мөн бид малын ашиг шимээ бүрэн боловсруулж хэрэглэж чадахгүй ч дэлхийд 10.5 мянган тонн ноолуур нийлүүлдэг. Гэтэл энэ жил зудын нөхцөл байдалтайгаар холбоотой ноолуур нийлүүлэлтийн хэмжээ буурна гэдгийг ноос ноолуурын холбооноос мэдээлж байна.
Малчдын хувьд хамгийн том орлогын эх үүсвэр бол ноолуур. Гэтэл энэ жил цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас болж малаа 100 хувь алдсан 342 малчин өрх, 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Судалгаанаас харахад нэг малчин өрхийн ноолуураас олох дундаж орлого 4.2 сая төгрөг байдаг байсан. Харин энэ жилийн тухайд ноолуурын нийлүүлэлт, малчдын орлого эрс буурах төлөвтэй нь тодорхой байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.