Цэргийн баяраар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их бүртгэгджээ

2024-03-19 14:18:00

Цэргийн баярын өдөр (2024.03.18)-нд цагдаагийн байгууллагад нийт 2,459 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 2,046 зөрчил, 113 гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна. Тодруулбал хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гаралт өмнөх өдрөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.Баярын өмнөх өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78 бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Харин цэргийн баярын өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118 тохиолдол бүртгэгджээ.  Мөн баярын өдөр 180 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгдсэн байна.

Цэргийн баяраар бүртгэгдсэн хэрэг, зөрчил:

Хүний биед халдах 65

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118

Хулгайлах 32

Түүнчлэн цэргийн баярын өдөр гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.