Эмээлтийн бохир үйлдвэрт байсан махнаас дээж авч шинжилж байна

2024-03-18 17:48:00

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэн савлаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг асуудлаар нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Нямдорж, Б, Сувд-Эрдэнэ нар тус үйлдвэрт шалгалжээ.

Шалгалтаар:

Усанд сойсон мах,

Гэсгээж байгаа мах,

Үхрийн булчин мах,

Амталсан мах,

Вакуумдсан бөөрөнхий мах (шошгогүй),

Шил, шандас,

Нэгдүгээр хөргүүрийг иргэн н.Далайд түрээсэлсэн гэж хэлэн 50 тонн богийн гулууз

Хоёрдугаар хөргүүрт хагас боловсруулж вакуумдаж савласан шошгогүй мах тус тус байжээ.

Тухайн үйлдвэрийн махнаас дээж аван өнөөдөр шинжилж байгаа. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Махны хэмжээг тодорхойлох боломжгүй тул үйлдвэрт байгаа махны төрөл тус бүрээс нийт долоон дээж авч, үйлдвэрийн есөн хаалгыг лацдаж дээжийг нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.