"Эрүүл зүрх" төслийн хүрээнд 15000 орчим хүүхэд хамрагджээ
2024-03-15 14:11:00
Эрүүл Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан "Эрүүл зүрх" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төсөлд нийт 15000 орчим хүүхэд хамрагдсан бөгөөд 13 хувьд нь зүрхний эмгэг өөрчлөлт илэрчээ.
Нийслэлийн Хан-уул дүүргээс 8083 орчим хүүхэдтөсөлд хамрагдсанаас 1030 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг буюу нэгдүгээр шатлалын үзлэгт өөрчлөлт илэрсэн. Тэдний 15 нь мэс засалд цаг алдалгүй орж тусламж үйлчилгээ авсан. Харин 20 орчим хүүхэд зүрхний мэс засалд орох шаардлагатай байна.
“Эрүүл зүрх” төслийн зорилго нь 2023-2024 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элссэн 78 мянган хүүхдийг эрүүл мэнд болон зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж, тандалтын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлэх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.