Б.Энхбаяр: Туршилтыг зогсоосон, нийслэлчүүдээс уучлал хүсье

2024-03-13 17:11:00

Өчигдөр оройноос эхлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх замын хөдөлгөөнд гэнэт өөрчлөлт оруулж иргэдийг дахин туршилтын туулай болгосон. Энэ талаар өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж замын хөдөлгөөнд туршилт хийсэн хугацаанд түгжрэл урьд өмнө байгаагүйгээр буурсан гэсэн нь бүүр олны эгдүүцлийг хүргэв. Харин эл асуудалд  Хууль зүйн сайд Б.Энхбаяр урьдчилж танилцуулаагүй арга хэмжээ авч иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн тухайгаа өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Тодруулбал, “Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.