ЕБС болон цэцэрлэгийн нэг хүүхдэд улсаас олгох хувьсах зардлын хэмжээ нэмэгджээ

2024-03-11 15:25:00

 "2024 онд боловсролын салбарын төсөв 4.2 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрчээ. Тус төсөвт нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэчлэл багтсан байна.  Тодруулбал өмнө нь нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардал нь байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоо байсан. Үүнд тодорхой үр дүн, сурлагын ахиц, сургуулийн цэцэрлэгийн орчны ялгааг арилгах санхүүгийн тогтолцоо байгаагүй. Хувьсах зардлыг нэг байгууллагын цахилгаан дулааны зардал, багшийн цалин гэж ойлгодог байсан. Харин энэ жилээс эхэлж нэг хүүхдийн хувьсах зардлыг анги бүрээр нь тооцохоор болсон. Анги бүрд үзэж буй хичээлийн агуулга, орчин өөр учраас индексжүүлэх санхүүгийн шинэ тогтолцоонд оржээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.