Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

2024-03-05 09:48:00

Хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Элчингийн гудамжны урд замд Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн зөрчил илэрчээ.

Замын хөдөлгөөнд оролцсон уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгосон байна.

Дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол эрхийг хасахаар хуульд заажээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.