Локомобилийн татах тооцоог хийж, амжилттай туршлаа

2024-03-04 14:19:00

Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ.

Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийлээ. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх Тээврийн дээд сургуулийн дэд захирал С.Галбадрахаар татах тооцооллыг хийлгүүлжээ.

Тооцооллын дагуу ачаатай 5 вагон буюу 450 тонн ачааг тэгш болон 3,5м хэвгий налуу газарт уг туршилтыг хийсэн байна.

Ачаатай вагоныг хэвгийтэй газар зогсоогоод байрнаас нь хөдөлгөхөд 5км/цагийн хурдтайгаар хөдөлжээ. Мөн тэгш хэмтэй газар 10 км/цагийн хурдтай татаж байсан байна. Туршилтаар ачааны хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.