Гурав хоногт 26,000 гаруй иргэн музей үзжээ

2024-03-04 13:24:00

Монгол орон даяар үргэлжилж буй музейн нээлттэй өдрүүдийн эхний гурав хоногт 26,422 иргэн музейд зочилсон талаар Соёлын яамнаас мэдээллээ.

Үүнээс 10,133 нь том хүн, 10,575 нь хүүхэд байгаа бол 107 тусгай хэрэгцээт иргэн, 1,963 оюутан, 1,196 ахмад настан музейд зочилж ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан байна. 

Музейн нээлттэй өдрүүд орон даяар энэ сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилж байгаа юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.