Байшин шатсаны улмаас гурван иргэн галд өртөн амиа алджээ

2024-03-04 10:38:00

Онцгой байдлын ерөнхий газар өчигдөр орой 23:53 цагт Баянгол дүүрэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авчээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэний 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг унтраасан байна.

Гал түймэрт 33-45 насны хоёр эрэгтэй, 41 настай, эмэгтэй өртөж нас барсан байсан тул цогцсыг гарган Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.