Баянхонгорт цэцэрлэгийн уурын зуух дэлбэрч, нэг хүн нас баржээ

2024-03-01 09:56:00

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух дэлбэрчээ.

Онцгой байдлын ерөнхий газар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг, 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг өчигдөр /2024.02 16:03 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч, 39 настай иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.