Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн зөрчил илэрчээ
2024-02-29 17:36:00
ШӨХТГ-аас гурилын үнийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2022 оны нэгдүгээр сараас гурилын үнэ 4-12 удаагийн давтамжтай өсжээ. Тус онд "Алтан тариа" савласан, дээд 2416 төгрөг байсан бол 2024 оны нэгдүгээр сард 3000 төгрөг болсон байна.
Сүүлийн үед гурилын үнэ өссөн гомдлууд ирж байгаа ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн мэдээллээ.
Үүнтэй холбоотой 2022 онд гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт явуулсан бөгөөд томоохон найман гурилын үйлдвэрт үнийн судалгаа хийсэн. Уг судалгаагаар нэг жилд 4-12 удаа гурилын үнийг нэмсэн тохиолдол байна. 2022 оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл:
- Нэгдүгээр гурил үнэ-53.1 хувь
- Дээд гурилын үнэ - 62.8 хувь
- Хоёрдугаар гурил үнэ - 40.9 хувиар өсжээ.
Гурилын орцны 80-90 хувийг улаан буудай эзэлдэг. Гэтэл улаан буудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ өссөн нь үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэж Шүүхэд хандсан.
Гурил үйлдвэрлэгчид нийлэн “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” гэх ТББ үүсгэн байгуулжээ. Энэ холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр элсэж, хоорондоо үгсэн хуйвалдан гурилын үнийг зэрэг нэмсэн. Тус холбооны гишүүдэд:
- "Улаанбаатар гурил" ХХК
- “Од групп” ХХК
- Милл Хаус ХХК
- Хангай Миллс ХХК
- Өег гурил ХХК
- Дорнод гурил ХХК
- Хөвсгөл Алтан дуудлага ХХК зэрэг байгууллагууд багтдаг.
2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл гурилын үнэ өссөөр байна. "Алтан тариа" ХХК энэ холбоонд байдаггүй ч гурилын үнээ адилхан өсгөсөн байв.
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж, нийт өсөлтөөр тооцвол 19 хувь буюу 1 кг тутамд 630 төгрөг, дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдэж 405 төгрөг, нэгдүгээр гурил үнийг 9 удаа нэмж 267 төгрөг, хоёрдугаар гурил 8 удаагийн өсөлтөөр 11 хувь буюу 154 төгрөгөөр нэмэгджээ. ТББ-аараа дамжуулан гурил үйлдвэрлэгчид үнээ тохирч, хуйвалддаг нь ажиглагдав. Энэ асуудалд ШӨХТГ арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.