Төмөр болон цагаархуу зудтай сумын нэг өрхөд 250 кг тэжээлийн будаа үнэгүй хүргэнэ

2024-02-28 16:07:00

Энэ жил  14 аймгийн 111 суманд төмөр болон цагаархуу зудтай байгаа. Тиймээс эдгээр аймгуудад Засгийн газраас өвс тэжээл, гурил будааны дэмжлэг үзүүлэхээр боллоо. Эхний ээлжид ХХААХҮЯ-ны дэргэд тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгож үнэ төлбөргүй хүргэж өгөх шийдвэр гаргаж байна.

Үүнээс гадна малчдад хоол хүнсний тусламж хүргэхээр шийдвэрлэжээ. Үүний тулд улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргах бөгөөд 111 сумын 117 мянган малчин өрх бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа өгөх юм байна. Уг ажлыг Улсын Онцгой Комисс(УОК) болон орон нутгийн удирдлагууд хамтарч яаралтай хэрэгжүүлнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.