Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
2024-02-28 11:05:00
Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн.
Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм.
Тэгвэл энэ чиглэлийн үүргийг Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар хариуцахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс болон өөрчлөгдсөн юм.
Тус хэлтсийн 70119410 дугаарын утсаар холбогдож мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө авахаас гадна зуух пийшингийн засварын талаарх дуудлагыг өгөх боломжтой юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.