Хан-Уул дүүргийн зургаан настай хүүхдүүдийг зүрхний үзлэг оношилгоонд хамрууллаа

2024-02-24 14:03:00

Манай улсын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин байдаг.

Жилд 5650 орчим иргэн зүрх судасны эмгэгийн улмаас амиа алдсан гэх статистик мэдээлэл бий. Тиймээс зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээнд хамруулах, эрсдэлийг бууруулах ажлыг хэрэгжүүлэх нь чухал.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханы санаачилгаар “6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, хяналт” төслийг 2021 оноос эхлүүлэн хэрэгжүүлж, хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд хамруулаад байна.

Судалгаагаар 6 настай хүүхдүүдийн 10 хувь нь зүрхний эмгэгтэй гэж оношлогджээ.

Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэг болон Архангай, Увс, Орхон аймгийн 14,823 хүүхэд үзлэг, оношилгоонд хамрагдсанаас 14 төрлийн дан болон хавсарсан зүрхний эмгэг оношлогдож, зүрхний мэс засалд орох шаардлагатай 34 хүүхдэд мэс заслыг амжилттай хийгдэж эрүүлжжээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 6 настай хүүхдэд зүрхний үзлэг, оношилгоо хийлээ. 

Үзлэгт 350 орчим хүүхэд хамрагдсан байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хүүхдийг 6 нас хүрч сургуульд элсэх үед нь эрүүл мэндийн цогц үзлэг, ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэг хамруулан хянадаг тогтолцоо бүрдүүлсэн байдаг.

Тиймээс эрүүл ирээдүйг бий болгох зорилгоор “6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, хяналт” төслийг хэрэгжүүлэн, хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хамруулах, тасралтгүй хянах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.