Улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд төмөр зуд нүүрлэжээ
2024-02-23 13:44:00
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс 2024 оны хоёрдугаар сарын 10-20-ны хооронд болсон цаг агаарын онц аюултай үзэгдлийн тайлан мэдээг өчигдөр /2024.02.22/ шинэчлэн гаргажээ.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд:
- Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр,
- Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо,
- Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант,
- Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант,
- Төвийн Заамар, Баянхайрхан, Лүн, Эрдэнэсант,
- Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр,
- Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар,
- Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн буюу төмөр зудтай байна. 13 аймгийн 58 суманд төмөр зуд нүүрлэсэн ба цаг агаар гэнэт дулаараад, гэнэт хүйтрэхэд төмөр зуд болдог байна.
17 АЙМГИЙН 139 СУМАНД ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА
- Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн,
- Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан,
- Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань,
- Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант,
- Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ,
- Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган, Эрдэнэбулган,
- Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр,
- Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр,
- Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Цагааннуур, Баянгол, Алтанбулаг,
- Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант,
- Дорноговийн Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан,
- Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэлгэрхангай,
- Өмнөговийн Манлай,
- Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн,
- Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол, Баяндунд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл (17 аймгийн 139 суманд) бүрдсэн байна.
Мөн Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай, Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат, Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу (18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг) (2 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнхи нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с, Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэв.
Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас 1.1-8.1 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, Их Нууруудын хотгор болон говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага байсан. МАА-н үйлдвэрлэлд мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.