Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

2024-02-21 12:38:00

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Харин зудтай холбоотойгоор сайд нар орон нутагт ажиллаж байгаа учраас Засгийн газар өнөөдөр хуралдсангүй.

Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймагт ажиллахаар явж байгаа юм. 

Харин Шадар сайд С.Амарсайхан Дундговьд, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Хэнтийд , ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт  шуурхай бүлгийг ахлан ажиллаж байна. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.