Улсын хэмжээнд 40 мянга орчим сурагч ЭЕШ-д хамрагдах тооцоолол гарчээ

2024-02-19 12:37:00

Элсэлтийн Ерөнхий Шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж байгаа юм.

Энэ жил 40,000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцоолол гарсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэгцэн эхэлж байна.

Харин монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу Бямба гарагт 10:00-11:40 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.