Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замыг хөдөлгөөнийг хязгаарлажээ

2024-02-16 10:55:00

Хоёрдугаар сарын 16-ны өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.

Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ.

Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байнаа. 

Иргэд, тээвэрчид, жолоочдыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.