Вьетнам руу 30 хоног визгүй зорчих боломжтой
2024-02-15 14:22:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 11 дүгээр сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар гарын үсэг зурсан юм.
Ингэснээр хоёр улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдсэн юм.
Уг хэлэлцээр 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болохыг албаныхан мэдээлжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.