Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн шар түвшин тогтоолоо
2024-02-14 11:39:00

Нийслэлийн онцгой байдлын газраас халиа тошин, шар усны үерээс сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодод хэсэгчлэн гамшгийн шар түвшнийг тогтоосон гэдгийг мэдэгдэв.
Халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, түр далан босгох, шуудуу татах, лаг хагшаас хогийг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.