Малд яваад осгосон иргэн эмнэлэгт хүргэгджээ
2024-02-14 11:12:00
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн Буянт сум Өмнө гол багийн “Дундговь” гэдэг газарт 10:00 цагийн орчим тус сумын харьяат, малчин Б малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2 дугаар сарын 13-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Б /36 настай, эрэгтэй/-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Дундговь” гэдэг газраас 16:46 цагт осгосон байдалтай олж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.