Өнгөрсөн хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 85 дуудлага бүртгэгджээ

2024-02-05 10:19:00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2 дугаар сарын 4-ний өдөр нийт 1750 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1416, гэмт хэргийн шинжтэй 57 дуудлага бүртгэгджээ. 

Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дуудлага 35, эрүүлжүүлсэн 120, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 85, хүний биед халдах 53, хулгайтай холбоотой 12 дуудлага бүртгэгдсэн байна. 

Мөн гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.