Ирэх бямба, ням гарагт “Хүчит шонхор“-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2024-02-01 12:31:00

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг. 

Энэ дагуу замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.