ЭТТ 750 ширхэг хувьцаатай бол таны дансанд 73 мянган төгрөг орно

2024-01-31 15:17:00

Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй. Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн өөрөөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтад нэвтэрч ЭНД дарж, регистрийн дугаараа бичиж шалгана уу.

Харин хувьцааны мөнгө дараах байдлаар таны дансанд орно. 

  •  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа эзэмшдэг бол 24,131 төгрөг авна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад таны  дансанд 21,718 төгрөг шилжих юм.
  • Харин 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 116 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 104 мянга болох юм.
  • 750 ширхэг хувьцаатай бол 81,525 төгрөг болно. Үүнээсээ татварын 10 хувийн татвар төлөөд 73 мянган төгрөг авна. 

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.