Монгол Улс 2023 онд авлигын индексээр таван байр ухарчээ
2024-01-30 14:34:00

“Трансперенси интернэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс-2023”-ыг өнөөдөр танилцууллаа.
Авлигын төсөөллийн индекс нь дэлхийн авлигын төсөөллийн түвшинг тусгасан төрийн болон нийтийн албан дахь нийлбэр индекс юм.
Авлигын индексээр Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, зориудаар хүнд суртлыг бий болгож авлигыг өөгшүүлж байгаа эсэх, төрийн албанд ур чадвар эсхүл танил талаараа томилгоо хийж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай хууль эрх зүйн орчин байгаа эсэх, авлигын мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль зүйн орчин байгаа эсэх, төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээллээр нээлттэй байгаа эсэх зэргийг хэмждэг.
Монголын хувьд 2018 онд 37 оноо, 2019 онд 35 оноо, 2020, 2021 онд мөн 35 оноотой байсан байна.
2022 онд 33 оноо болж буурчээ. Харин 2023 онд оноо хэвээрээ ч улс орнуудын эрэмбийн тухайд 180 улсаас 116-д эрэмбэлэгдэж байсан бол 2023 онд 121 болж таван байраар ухарчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.