Өнгөрсөн хоногт гал түймрийн таван дуудлага бүртгэгджээ
2024-01-30 09:32:00
Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд гал түймрийн таван дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, Их гүний 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х8 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 6 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрсний хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Айраг сум Цагаан дөрвөлж багийн Төмөр замын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-н 9х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.