Амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрт үндсэн цалинг нь олгоно

2024-01-29 12:22:00

Онцгой байдлын алба хаагч үүрэг гүйцэтгэж явахдаа амь эрсэдсэн хэд хэдэн тохиолдол гарч, иргэдийг бухимдуулаад буй. Хэдийгээр амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууц болон мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа ч энэ нь нийгмийн баталгаа болж чадахгүй гэж иргэд шүүмжилж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн барихааар болжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хүргэлээ. 

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо"

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.