ЖДҮХС-гаас 2024 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг авч эхэлжээ
2024-01-25 15:21:00
Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор батлагджээ.
Төслийн материалыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахим хуудсаар дамжуулан илгээх юм байна.
Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
Төсөлд тавигдах шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу
Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудыг үзэх бол ЭНД дарна уу
Зээлийн өргөдөл /батлагдсан загвар/ татаж авах бол ЭНД дарна уу
Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.
Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна. www.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн нэвтэрч хүсэлтээ илгээнэ үү. Холбоо барих утас: 7748-5555-1,
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.