Нийслэлд хоёр, орон нутагт гурван гал гарчээ

2024-01-25 11:05:00

Өнгөрсөн шөнө улсын хэмжээнд галын таван дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраажээ.

  •  Хэнтий аймаг, Хэрлэн сум Баянмөнх багийн “Шинэ Баянмөнх” хорооллын 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн Наадмын талбайн хойд талд байрлах "Нийтийн байр" Гал гарч байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20х50 метрийн хэмжээтэй 14 айлын нийтийн байр бүрэн шатаж байсныг унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг унтраасан.
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 00:48 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 05:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлж, цахилгааны аюулгүй байдал, зуухны бүрэн бүтэн байдал зэргийг сайтар шалгаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.