Онцгой байдлын дөрвөн алба хаагч дундаа нэг зориулалтын усны хувцастай
2024-01-24 16:43:00
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо.Уг хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулав.
Энэ үеэр онцгой байдлын алба хаагчдын зориулалтын хувцсыг хэдэн онд шинэчилсэн, хангамж ямар байгааг тодруулахад ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Улсын хэмжээнд тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалт 57 хувь, хамгаалах хувцас хэрэгслийн хангалт 37 хувьтай байдаг. Дөрвөн алба хаагчийн дунд нэг тусгай усны хувцас байдаг буюу дамжуулж хэрэглэдэг. Энэ бол бодит үнэн. Цаашид бол энэ асуудалд анхаарах шаардлагатай.
Өчигдөр болсон дэлбэрэлтийн үед алба хаагчид хамгаалах хэрэгсэл бүрэн байсан. Алба хаагчид гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг бөгөөд 50 сая төгрөгийн даатгал байдаг" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.