Дэлбэрэлт болсон бүсийн химийн бодисыг натри хлороор саармагжуулж байна

2024-01-24 14:59:00

Өчигдөр шөнийн ослын ойр орчимд их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ алдагдсан тухайн учир 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээ хийжээ. Тухайн бүсэд "эрсдэл дунд зэрэг" байна гэх дүгнэлт гарсан. Эхний түргэвчилсэн үнэлгээг хийсний дараа явцын үнэлгээг дахин гүйцэтгэнэ.Агаарт агуулагдаж байгаа 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээг тусгай багажийн тусламжтайгаар үзсэн. Энэ шинжилгээг нийт таван цэгээс авсан.

•             Их Монгол хороолол буюу дэлбэрэлт болсон газраас 50 метрийн зайд

•             Дэлбэрсэн савны дэргэд

•             Дэлбэрсэн савнаас 10 метрийн зайд зүүн, баруун, хойд, урд дөрвөн зүгт шинжилгээ хийж үзэхэд тухайн дэлбэрсэн бодисын үлдэгдэл тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна гэсэн эхний дүгнэлт гарчээ. 

Мөн"Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн, шатамхай хий буюу пропан бодис. Хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд ууршиж замхарсан гэх дүгнэлт гарсан. Тиймээс иргэд тайван байж болно гэдэг мэдээллийг өгч байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.