"Грийнтрендс" ХХК шилдэг компаниар шалгарчээ

2024-01-23 11:43:00

"Грийнтрендс" ХХК нь анх 2012 онд байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын байгаль орчны зөвлөх үйлчилгээний салбарын 2023 оны шилдэг компаниар шалгарсан байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын болон олон улсын томоохон аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны зөвлөх үйлчилгээг үзүүлж одоогоор 21 аймагт 200 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Үүнээс олон улсын чанартай 30 орчим байгаль орчны судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэжээ. 

"Грийнтрендс" ХХК нь уул уурхай, эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүдэд байгаль орчны судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, орчны хяналт-шинжилгээ, уурхайн хаалтын төлөвлөлт, аутсорсинг зэрэг дараах үйлчилгээг зах зээлд санал болгодог бөгөөд бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээний нэр төрөл, чанартай гүйцэтгэл, олон улсын шаардлагуудад нийцсэн байдгаараа ялгардаг. 

Үүнд:

•Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (Байгаль орчны стратегийн, хуримтлагдах, төлөв байдлын болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ)

•Байгалийн нөөцийн менежмент ба судалгаа

•Байгаль орчны хамгаалал ба орчны хяналт-шинжилгээ

•Байгаль орчны аутсорсинг болон зөвлөх үйлчилгээ

•Санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн байгаль орчны зөвлөх үйлчилгээнүүд

•Уурхайн хаалтын төлөвлөлт ба санхүүгийн тооцоолол

•Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах зөвлөх үйлчилгээ

Мөн олон улсын нэр хүнд бүхий компаниудтай байгуулсан түншлэлийн хүрээнд байгаль орчны дараах цогц үйлчилгээнүүдийг төслийн бүхий л үе шатанд авах боломжтой болсон.

Үүнд:

•Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ ба мониторинг

•Экологийн болон хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ

•Гидрогеологи буюу газрын доорх усны хайгуул, загварчлал, тайлагнал

•Уурхайн усны болон хаягдлын менежмент

•Бохирдлыг саармагжуулах инженерийн төлөвлөлт ба менежмент

Тус компани 2023 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн ОУ-н стандарт шаардлага хангасан Юмсын Интернэт (IoT) технологид суурилсан байгаль орчны хэмжилт, судалгааны төрөл бүрийн багаж, төхөөрөмжүүд болон байгаль орчны өгөгдөл удирдлага, хяналтын программ хангамжуудыг албан ёсны эрхтэй борлуулж эхэлжээ.

 

сонин mn

Тухайлбал,

•Агаарын чанарын багаж, төхөөрөмж, программ хангамж – Aeroqual (www.aeroqual.com) & Thai-Mahal Advance Technology (www.thai-mahal.com)

•Агаарын чанарын багаж, төхөөрөмж, программ хангамж – Oizom (www.oizom.com)

4G болон Iridium хиймэл дагуулын сүлжээнд суурилсан мэдээлэл дамжуулах төрөл бүрийн зориулалттай IoT телеметр, геотехник, гадаргын болон газрын доорх ус, цаг агаарын хэмжилтийн төхөөрөмж - EWS Australia (www.ewsmonitoring.com)

•Цахилгаан станц, дулааны станц болон нам даралтын уурын зуухын яндангийн бохирдлын хяналтын Automatic and continuous emission monitoring system (CEMS) - iLotusLand (www.ilotusland.com)

•Байгаль орчны өгөгдөл удирдлага, хяналтын программ хангамж – iLotusLand (www.ilotusland.com)

•Байгаль орчны нөлөөлөл, гадаргын болон газрын доорх усны бохирдлын тархалтын өгөгдөл, үйлдвэр болон уурхайн төлөвлөлтийн төсөөллийг дүрсжүүлэх CSM 3D-VIS программ хангамж – GeoCentric Environmental Inc. (www.geocentric-env.com)

"Грийнтрендс" ХХК-ийн тухай

"Грийнтрендс" ХХК нь байгаль орчны зөвлөх үйлчилгээгээр Монгол Улсын тэргүүлэх компанийн нэг юм. Манай байгууллага нь шинжлэх ухаан, судалгаа, хүрээлэн буй орчныг хамгаалах шийдэл, менежментийн чиглэлээр туршлагажсан мэргэжилтнүүдийг бүрдүүлж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Бид захиалагчийн хэрэгцээнд нийцсэн хамгийн сайн, цогц шийдлийг санал болгодог.

Холбоо барих:

Цахим шуудан: info@greentrends.mn

Цахим хуудас: www.greentrends.mn

Facebook: https://www.facebook.com/Greentrends.mn 

Утас: 7000-0802


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.