З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг ирэх сарын 5 хүртэл хойшлуулжээ

2024-01-19 17:26:00

Өчигдрийн хурлаар гэрч Д.Доржхандыг заавал оролцуулах хүсэлтэй буйгаа өмгөөлөгчид илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Д.Доржхандыг шүүх хуралдаанд албадан ирүүлэх тогтоол гаргасан боловч цагдаагийн байгууллагаас түүнтэй холбогдож чадаагүй байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанд таван гэрчээс зөвхөн нэг нь ирсэн байна.Хуралдаан даргалагч шүүгч талуудын байр суурийг сонссоны дараа гэрчүүдийг оролцуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авав. 

Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлууллаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.