Үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулах бодлого танилцуулав
2024-01-03 15:22:00
"Чю Шы" сэтгүүлийн 1-р сарын 1-ний шинэ оны анхны дугаарт Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний "Үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтаар хүн байгаль эв зохицонгуй зэрэгцэн орших орчин үеийн байгуулалтыг бүх талаар ахиулъя" өгүүллийг нийтлэв. Өгүүлэлд “бохирдлын эсрэг хатуу тэмцэл үргэлжлүүлэх”, “бохир хий бага ялгаруулах ногоон хөгжлийн загварыг түргэтгэх”, “экосистемийн олон янз байдал, тогтвортой байдлыг баталгаажуулахад анхаарах”, "нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, цаашид саармагжуулахын төлөө идэвхтэй ажиллах", "Үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтын аюулгүй байдлыг баталгаажуулах" , "Үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох" зэрэг зургаан чиглэлээр бүтээн байгуулалтын стратегийн үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх арга замыг системтэй тодорхойлж, экологийн хамгаалалтыг бэхжүүлэх, экологийн соёл иргэншлийн чиглэл, баримтлах үндэслэлийг дурджээ.
Өгүүлэлд бохирдлоос урьдчилан сэргийлж, бохирдлыг арилгах хатуу тэмцлийг гүнзгийрүүлэх тухай зааварчилжээ. Уг асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчны бохирдлоос гүнзгий, өргөн хүрээнд сэргийлэх, засаж залруулах, чанарыг үргэлжлүүлэн сайжруулах зорилт тавьсан байна.

Цэлмэг тэнгэр, цэвэр агаартай болгох нь бохирдолтой тэмцэх үндсэн зорилт гэж өгүүлэлд онцолжээ. Тухайлбал: Бээжин Тяньжинь Хэбэй, тэдгээрийн эргэн тойрон, Хөхмөрний гурвалжин хойг зэрэг голлох бүсээр жишиг болгож үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулж, эрчим хүч, зам тээврийн бүтцийг өөрчилж, бохир хийн ялгарлыг багасгаж, тоосонцор дахь бохирдолтой бодисын агууламжийг тогтвортой бууруулах хэрэгтэй. Мөн үүний зэрэгцээ дуу чимээний дарамт, хорт утаа, муухай үнэр зэрэг ард иргэдэд мэдрэгдэж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хүрээлэн байгаа орчны бохирдлыг арилгах ёстой гэжээ.

Өгүүлэлд мөн усны бохирдлыг арилгах талаар дурджээ. Усны нөөц, усны орчин, усны экологи, Хөхмөрөн, Хатан гол зэрэг гол ус, нуурыг хамгаалж цэвэршүүлэх хэрэгтэй. Хот суурин, хөдөө орон нутгийн ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулж, урт хугацаанд үр дүнтэй тогтолцоо бий болгож, гол ус, нуур цөөрөм, эх газар, далай тэнгисийн орчныг уялдаатай хамгаалах хэрэгтэйг онцолжээ.
Хөрсний бохирдлоос хамгаалж, эрсдэлийг хянан тогтоон барих хэрэгтэйг мөн дурджээ. Хөрсийг бохирдуулагч эх үүсвэр, шинэ бохирдлоос сэргийлж, олон жил болсон хөрсний доорх усны бохирдлыг ээлж дараатай шийдвэрлэнэ. Хог хаягдалгүй хот байгуулах, цагаан бохирдлыг эх үүсвэрээс нь арилгах, гаднаас хог орж ирэхийг хориглон, орон нутгийн экологи, амьдрах орчныг засан сайжруулж, хөдөө аж ахуйн бохирдлыг багасгаж, үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ