Их мастер Т. Мөнхзул ДАШТ-д түүхэн амжилт гаргажээ

2024-01-02 11:17:00

Узбекистан улсын Самарканд хотод түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд “Үндэсний шигшээ баг,” Каисса клубийн шатарчин Их мастер Т.Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. 

Энэ нь Монголын шатрын түүхэнд том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгдлээ.

Т.Мөнхзул 7 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт арван хоёр эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийд үнэлэгдэхүйц үзүүлэлт юм. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.