Эдийн засгийн тогтворгүй хүчин зүйлийг зохицуулна

2023-12-28 13:25:00

Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан саяхан болсон.  Хурлаар эдийн засгийн ирэх жилийн ажлын тухайд зааварчилсан юм. Тухайлбал, сайн арга туршлага механизм бий болгох. Хоцрогдсон зүйлсийг орхиж, асуудалд авах гээхийн ухаанаар хандах. Ашигтай боломж алдалгүй ажил хэрэг болгож, тогтворгүй хүчин зүйлсийг зохицуулах хэрэгтэй гэж онцолсон юм.

Энэ нь гадаад дотоод хоёр талын учир шалтгаантай. Гадна талаас нь харвал дэлхийн эдийн засаг худалдааны өсөлт сулавтар, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамж нийлүүлэлтэд саад тотгор болж, бидэнд асар их дарамт ирж байна. Дотоод нөхцлөөс харвал асуудлын гол нь хэрэглээ болж байна. Тэр дундаа үр ашигтай хэрэглээ дутагдаж, зарим компанийн бүтээгдэхүүн борлуулалт тааруу, нийгмийн олонх ирээдүйдээ итгэл муутай байна. Эдгээр нөхцөлд чиглүүлж ирэх жил эдийн засгаа  өөд нь татах тухай нарийн бодож төлөвлөх ёстой. Хойшид нүүрлэж мэдэх хүндрэл бэрхшээл, сорилтуудыг тооцоолж ажиллах хэрэгтэй болж байна. Ийм учир төвийн эдийн засгийн ажлын хурлаар таван зарчим зарлалаа. 

Нэгд: Чансаатай хөгжил буюу технологийн дэвшилд тулгуурласан ногоон хөгжил баримтална. Өмнө нь бид зөвхөн хөгжлийн хойноос хөөцөлддөг байсан бол одоо чансаатай хөгжлийг чухалчлах нь зүйтэй. Энэ бол цаашид эн тэргүүнд тавигдах суурь зарчим юм. Энэхүү суурь зарчмаас хазайлгүй ажиллавал ирэх он, түүнээс цааших он жилүүдэд  зорилт зөв чиглэлээр хөгжинө. 

Хоёрт: Хангамжийн бүтцийг шинэчилж, үр ашигтай эрэлт хэрэгцээг өргөтгөх шаардлагатай. Хэрэглэгчдийн жинхэнэ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо супер том зах зээл болон үйлдвэрлэх хүчин чадлыг хослуулж эдийн засгийн дотоод эргэлтийг сайжруулах ёстой. Технологийн дэвшилд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ аж үйлдвэрийн дэвшлээр хоцрогдсон үйлдвэрлэл, хуучин технологийг халах. Энэ бол хамгийн гол үзэл баримтлалын нэг юм. 

Гуравт: Дотоод талдаа шинэчлэл реформ хийж, гадаад талдаа илүү нээлттэй байлгах бодлогыг өндөр түвшинд үргэлжлүүлэх юм.  Дотоодын реформ нь засаглалын чадавхыг сайжруулах, авилгатай хатуу тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих, технологийн дэвшилд тулгуурлах, баян хоосны ялгааг багасгах зэрэг өөрчлөлт шинэчлэлт юм. Олон улсад зарим хүмүүс Хятад улс үүдээ хаах бодлого хэрэгжүүлэх гэж байна. Хятад улс хоцрогдсон хуучин замдаа эргэж буцан орох гэж байна зэргээр цуурхал тарааж байна. Харин үнэн хэрэгтээ Хятад улс үүд хаалгаа түгжиж хуучин замдаа орох биш, үүд хаалгаа дэлхий дахинд улам ихээр нээж, улам өндөр түвшинд дэлхийн улс түмэнтэй хамтран ажиллаж буй юм. Хятадын засгийн газар өдгөө аж ахуйн нэгжүүдийг нь энэ талаар зориг зүрхтэй ажиллахыг урамшуулж буй юм. 

Чансаатай хөгжлийн хажуугаар аюулгүй байдлаа хамгаалахад ч анхаарч, Хятад маягийн орчин үеийн нийгэм байгуулах зорилтыг биелүүлэхийг төвийн эдийн засгийн хуралдаан дэвшүүлсэн юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.