Гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад үйлдвэр байгуулж буйн нууц

2023-12-25 16:28:00

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 11-р сар хүртэл Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 48078 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт болох юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, геополитикийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Хятадын зах зээл илүү сонирхол татахуйц болж, хөрөнгө оруулагчдын хувьд "Хятадад хөрөнгө оруулах" нь гол, ерөнхий чиг хандлага болж байна.

Гадны компаниуд Хятадад үйлдвэр барьж байгуулан, хөрөнгө оруулалт нь нэмэгдэж, Хятадын хөрөнгө оруулалтын бүтцийг ч оновчтой болгож байна. Энэ оны 1-р сараас 11-р сар хүртэл, Хятадын өндөр технологийн аж үйлдвэр 386 тэрбум 650 сая юанийн хөрөнгө оруулалт татсан нь бодит ашигласан гадаадын хөрөнгийн 37.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс өндөр гарсан байна. Эдгээрээс эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, электроник, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, судалгаа шинжилгээ, дизайны үйлчилгээний гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хятадад хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулалтын боломж юм. Хэт том зах зээл, төгс дэд бүтэц, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний нээлттэй шинэлэг хөгжил, тасралтгүй сайжирч буй бизнесийн орчин, хүний нөөц хангалттай байх зэрэг нь нь гадаадын хөрөнгө оруулагчдад үйлдвэрлэл, үйл ажиллагааны баталгаа болж, тэдэнд асар их ашиг авчирдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөжийн хэмжээ 9.1%-д хүрч, дэлхийн бусад эдийн засгаас хавьгүй өндөр байна; Deutsche Bank Group-ийн тайлангаас харахад гадаадын хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулахаа зогсоогоогүй, гадаадын олон аж үйлдвэрийн байгууллага, тэр дундаа Америкийн Хятадын Худалдааны танхимын хэлснээр, Хятадын зах зээл нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд "эхний сонголт" болсон гэжээ.

Энэ оны 1-р сараас 11-р сар хүртэл Хятад улсын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 1 их наяд 40.33 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.0%-иар буурч байгааг зарим хүмүүс анзаарсан байна. Энэ хэлбэлзлийн талаар та юу гэж бодож байна вэ? Үнэн хэрэгтээ энэ нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай шинэ аж ахуйн нэгжүүдийн жилийн өсөлттэй зөрчилдсөн зүйл биш юм. Гадаад орчны үүднээс авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээний хэлбэлзэл нь дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалтын ерөнхий бууралт, геополитикийн эрсдэл нэмэгдэж, цар тахлын нөлөөлөл намжаагүй байгаатай холбоотой байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас саяхан нийтэлсэн "Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан 2023"-д энэ онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт олон хүчин зүйлийн нөлөөгөөр буурах дарамттай хэвээр байгааг харуулж байна. Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээний хэлбэлзэл дэлхий нийтийн асуудал болоод байна.

Хятадын хөрөнгө оруулалтын цар хүрээнээс харахад өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 45 жилийн хугацаанд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг татах цар хүрээ өндөр түвшинд хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд саарах нь хэвийн үзэгдэл юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг татсан хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан ч түүхэн дээд хэмжэндээ байгаа юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын төслүүд хэлэлцээ хийх, гарын үсэг зурах, үйлдвэр байгуулахаас эхлээд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эхлэх хүртэл уддаг, гадны хөрөнгө ерөнхийдөө төслийн бүтээн байгуулалтын явцын дагуу аажмаар орж ирдэг. Хөрөнгө оруулалт оруулах цар хүрээтэй харьцуулахад шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоонд гарсан өөрчлөлт нь илүү үнэ цэнэтэй болохыг зарим шинжээч онцолж байна.

Гадаадын компаниуд Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятадын хөрсөнд үндэс хатгаж байгаа нь юуг харуулж байна? Энэ нь Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж, сайжирч байгааг, Хятад улс дэлхийн хөрөнгө оруулалтын чухал орон зах хэвээр байгаа, дараагийн "хөрөнгө оруулалтын сонголт" нь Хятад хэвээр байх болно гэдгийг харуулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.